Д.Төмөрхүлэг дагах барилдаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг дагах барилдаан хийнэ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам хоёр дахь өдрөө жүдо бөхийн төрлөөр үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын шөвгийн наймд үлдсэн Д.Төмөрхүлэг Италийн Фабио Басилед ялагдан дагах барилдаан хийхээр боллоо. Манай бөх Канадын А.Бучардыг ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдах юм.

Энэ жинд 34 орны бөх барилдаж байгаагаас Д.Төмөрхүлэг "С" хэсгийг тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогт Саудын Арабын Сулейман Хамад, удаах тойрогт Алжирын бөх Худ Зурдани Худ нарыг дараалан цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Фабио Басилед дийлдлээ.

Дагах барилдаан шөнийн 03.30 цагаас эхэлнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж