Зам тээврийн 169 дуудлага Пүрэв гаригт бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.08.05-нд нийтлэгдсэн

Зам тээврийн 169 дуудлага Пүрэв гаригт бүртгэгджээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2016.08.04/ нийт 238 дуудлага, мэдээ мэдээлэл ирсэн байна.

Эдгээрээс зам тээврийн ослын 169 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг гуравдугаар амаржих газрын хашаан дотор T.Crown маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч таван настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

Харин хөдөө орон нутагт Хөвсгөл аймгийн Мөрөн сум Хужиртын даваа гэх газар Г жолоочтой T.Chaser маркийн авто машин онхолдож жолоо 34 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирсон бол Баян -Өлгий аймгийн Цэнгэл сум Бор бургас гэх газар гороон замд Х жолоочтой Зил-130 маркийн авто машин онхолдож жолооч 37 настай эрэгтэй Х-ийн амь нас хохирсон хэрэг гарсан байна.

Зам тээврийн осолд сургуулийн насны нэг хүүхэд өртсөн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон явган зорчигч хоёр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж