Г.Нандинзаяа 14-р байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2016.08.06-нд нийтлэгдсэн

Г.Нандинзаяа 14-р байрт орлоо

"Рио 2016" олимпийн наадмын буудлагын тэмцээн эхэллээ. Өнөөдөр болсон буудлагын хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Монголын тамирчин Г.Нандинзаяа цэц сорьж, урьдчилсан буудлагад 14-р байр эзэллээ. Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд олимп, дэлхийн аварга, БНХАУ-ын тамирчин Ду Ли, олимпийн аварга И Сылин нарын 52 тамирчин өрсөлдсөн.

Манай тамирчин Г.Нандинзаяа урьдчилсан буудлагад эхний тавд бичигдэж байсан ч хугацаа дуусахад 14 рүү бууж, харамсалтай нь шигшээ наймд шалгарч чадсангүй. Түүний хувьд одоо наймдугаар сарын 11-нд урт бууны дасгалд цэц сорино. Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа Г.Нандинзаяа энэ онд Бразилд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

"Рио 2016"-д Монгол Улсыг төлөөлж гурван мэргэн бууч оролцож буй. Гар бууны дасгалд өрсөлдөх О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар наймдугаар сарын 7-нд эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд өрсөлдөнө. Тэмцээн Монголын цагаар 07-ны 21:00 цагаас эхэлнэ.

РИОД ӨРСӨЛДӨЖ БУЙ БУУДЛАГЫНХАН

Отрядын ГҮНДЭГМАА

  • 1978-05-23-нд төрсөн, Улаанбаатар,  Монгол Улс
  • Атланта-1996,  Сидней-2000, Афин-2004,  Бээжин,-2008 Лондон-2012 наадамд оролцсон
  • Бээжин-2008 олимпийн наадам,  Мөнгөн медаль 2014,  Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,  Хүрэл медаль,  Гранада,  Испани Дэлхийн цом,  Алтан медаль

Цогбадрахын МӨНХЗУЛ

  • 1981-02-28-нд төрсөн, Улаанбаатар,  Монгол Улс
  • Бээжин-2008 олимпийн наадамд оролцсон
  • 2014,  Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,  Хүрэл медаль,  Гранада,  Испани
  • 2007,  “Дэлхийн цом”,  Алтан медаль,  Бангкок,  Тайланд
  • 2005,  Зүүн Азийн наадам,  Алтан медаль,  Макао,  БНХАУ

Ганхуягийн НАНДИНЗАЯА

  • 1994-06-27-нд төрсөн, Улаанбаатар,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно
  • 2016,  “Дэлхийн цом”,  Хүрэл медаль,  Рио-де-Жанейро,  Бразил
  • 2013,  Оюутны Универсиад наадам,  Мөнгө,  Хүрэл медаль,  Казань,  ОХУ
  • 2012,  Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,  хошой алтан медаль

 

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж