Ц.Цогтбаатар Ким Жунд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.08.06-нд нийтлэгдсэн

Ц.Цогтбаатар Ким Жунд ялагдлаа

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

60 КГ: /35 тамирчин/

Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалын Ромас Жозе, Финландын Рэинвалл нарыг хожин шөвгийн 16-д үлдээд байсан. Тэрбээр шөвгийн наймын хариуцлагатай барилдаанд БНСУ-ын бөх Ким Вон Жунд вазари үнэлгээгээр ялагдлаа. Манай бөх юүко үнэлгээгээр тэргүүлж явсан ч вазари алдан ялагдал хүлээв.

2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Ким Вон Жун цааш хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгаран үлдлээ.

Энэ жингийн хагас шигшээд 2014 оны дэлхийн аварга ОХУ-ын Мудранов Беслан, Гүржийн Амиран Папинашвили, Азарбайжаны Сафаров Орхан болон залуучуудын дэлхийн дэлхийн аварга Казахстаны Сметов Юлдос нар үлджээ. 

Ц.Цогтбаатарыг ялсан Ким Вон Жун ОХУ-ын Мудрановд ялагдсанаар Японы Такатотой дагах барилдаан хийхээр болсон байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж