Ардчилсан намын эрх барих үеийн хоёр дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан тушаалаа авсаныхаа хамгийн түрүүн анхаарах асуудлаа “эдийн засаг, эдийн засаг, бас эдийн засаг” хэмээн хэлж байсан. Гэсэн ч хэлэх нэг хэрэг. Сүүлийн хоёр жил эдийн засаг элгээрээ хэвтсэн. МАН-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад эдийн засаг гэдэг үгийг Ч.Сайханбилэг шиг гурав биш зургаа дахин хэлэх шаардлагатай байгаа. Төсвийн алдагдал байж болох хэмжээг аль хэдийнэ давсан, үйлдвэрлэл зогссон, валютын нөөцгүй болсон, төгрөгийн ханш улам бүр унасаар байгаа гээд байж болох хамгийн муу нөхцөлд Ж.Эрдэнэбат засаг толгойлох болж байна. Өмнө нь богино ч гэсэн хугацаанд Сангийн сайдаар ажиллаж байсан хүн улс орны эдийн засгийн бодит үзүүлэлт ямар байгааг дэндүү сайн ойлгож байгаа биз. Тиймээс ч эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах шаардлага гарч болохыг үгүйсгэхгүй хэмээн хэллээ.
Ямар ч байсан эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах дохио өгсөн нэг биш шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Үүнээс юун түрүүн гадаадын хөрөнгө оруулалтыг эргэн сэргээх чиглэлд шийдвэр гаргалаа. Өнгөрсөн Лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг ЗГХЭГ-ын бүтцэд хамааруулан байгуулахаар боллоо. Монголоос дүрвэсэн хөрөнгө оруулагчид МАН сонгуульд үнэмлэхүй олонхийн суудал авсаныг сайны дохио хэмээн хүлээн авч, буцаж хөрөнгөө оруулах магадлал байгаа хэмээн албан бус хүрээнд яригдаж байгаа зөв байж чадвал Ж.Эрдэнэбатын Засгийн газарт нэгэн найдвар болж байгаа.
Сонгуулиас өмнөх Ардчилсан намын ипотекийн, малчны, оюутны төлбөрийн гээд элдэв зээлийн хүү тойрсон асуудлууд, Тавантолгойн хувьцааны 30 хувийг мөнгөжүүлсэн зэрэг шийдвэрүүд сэхээний орон дээр байгаа өвчтөний дуслын шингэн рүү хор шахсантай адил хэрэг байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын өмнө тулгарч байгаа гол асуудал бол мөнгө босгох. Гэвч энэ тийм амар юм биш. Чингис бонд босгож байх үеийн эдийн засгийн нөхцөл байдал эрс доройтож, бага хүүтэй зээлийг одоо олоход хэцүү. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг авах ёстой гэсэн мэссэж нилээн явлаа. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа “Стэнд бай”-гаар аврах уу, өөрсдөө аврах уу гэсэн сонголтын өмнө ирээд байна.
Ямар ч байсан эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах дохио өгсөн нэг биш шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Үүнээс юун түрүүн гадаадын хөрөнгө оруулалтыг эргэн сэргээх чиглэлд шийдвэр гаргалаа. Өнгөрсөн Лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг ЗГХЭГ-ын бүтцэд хамааруулан байгуулахаар боллоо. Монголоос дүрвэсэн хөрөнгө оруулагчид МАН сонгуульд үнэмлэхүй олонхийн суудал авсаныг сайны дохио хэмээн хүлээн авч, буцаж хөрөнгөө оруулах магадлал байгаа хэмээн албан бус хүрээнд яригдаж байгаа зөв байж чадвал Ж.Эрдэнэбатын Засгийн газарт нэгэн найдвар болж байгаа.
Мөн төсвийн зарлага талд анхаарлаа хандуулахаа Ерөнхий сайд илэрхийллээ. Төсвийн зарлагаа танахыг олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол улсад зөвлөөд удаж байгаа ч ажил болгосон нь үгүй.
Хэдийгээр энэ мэт сайхан эхлэл байвч Ч.Сайханбилэгийн “эдийн засаг, эдийн засаг, бас эдийн засаг” гэсэн үг З.Энхболдын хурууны үзүүрээр салхинд хийсч байсныг мартах учиргүй. Ч.Сайханбилэг гэдэг нэр Ж.Эрдэнэбатаар солигдож, З.Энхболд гэдэг нэрний овог М-ээр солигдсоноос биш хариу гаргах аргачлал хэвээр хадгалагдан үлдсэн. Улс төрийг улс төрөөр нь, эдийн засгийг эдийн засгаар байлгахгүй бол юу болдгийг бид харлаа.