"Рио-2016" олимпийн наадмын хоёр дахь өдөр буудлагын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд өнөөдөр зургаа дахь олимпийн наадамдаа оролцож буй Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц сорилоо.
Энэ дасгалд 33 орны 44 тамирчин өрсөлдсөнөөс урьдчилсан шатны буудлага явагдаж, шигшээд өрсөлдөх буудагчид тодорлоо. О.Гүндэгмаа гавьяат 379, Ц.Мөнхзул 378 оноо авч цааш өрсөлдөх эрхийг авч чадсангүй.
Гэхдээ манай мэргэн буудагчдын тэмцээн үүгээр дуусахгүй. Наймдугаар сарын 9-ний өдөр спорт гар бууны 25 метрийн дасгал бий. Энэ нь О.Гүндэгмаагийн үндсэн төрөл бөгөөд Ц.Мөнхзул ч амжилт үзүүлэх боломжтой.
Ч.БОЛОР