-Трамп ялсан тохиолдолд Крымыг Оросын хэсэг гэж үзэхийг үгүйсгэсэнгүй-
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол Крымыг Оросын хэсэг гэж хүлээн зөвшөөрөх, Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах асуудлыг авч үзнэ гэж мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний хүчний харьцаа сүүлийн үед ихээхэн өөрчлөгдөн Трампаас хэд хэдэн үзүлэлтээр тэргүүлэн явсан Хиллари Клинтон давуу талаа алдсан байна.
Хэрэв өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагдсан бол Дональд Трамп Хиллари Клинтоныг ялна гэсэн дүгнэлтийг Америкийн тэргүүн дүгнээчдийн нэг Нейт Сильвер хийсэн байна.
“FiveThirtyEight ("538")” блогийн эзэн, 2008 оны сонгуулийг (50 мужийнх нь 49-ийн дүнг), 2012 оны сонгуулийн (50 мужаас 50-д) дүнг яг хэлээд “2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч”, “статистикийн гуру” гэх мэтийн магтаалын цол тэр авч байв. Сильверийн дүнэлтийн Now-cast загвар нь нэр дэвшигчдийн өнөөдрийн боломжийг үнэлэн гаргадаг ажээ.
RealClearPolitics порталын санал асуулгаар Трамп мөн л өрсөлдөөндөө тэргүүлэв. Доорх хүснэгтийг хар.
Дональд Трамп сонгуульд ялалт байгуулахад эргэлзэж байсан бодлоо АНУ-гийн өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама өөрчилж байна. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Обама Трампыг ерөнхийлөгч болж чадахгүй гэж хэлж байлаа.
Харин саяхны “Today” гэх өдөр тутмын шоуд оролцох үеэр нь Барак Обамагаас ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялах боломжтой юу гэж асуухад “Магадгүй юм” гэж тэр хариулсан байв.
Гэллапын хүрээлэн 1992 онд нөхөр нь ерөнхийлөгчид дэвшиж байсан үед хамгийн анх Хилларийн имижийг гаргасан байв.
Өнөөдөр Хиллари Клинтоны имиж түүний 24 жилийн үндэсний хэмжээний карьерын хамгийн доод хэмжээнд байна. Америкчуудын 38 хувь түүнийг дэмжиж, 57 хувь нь сөргөөр үнэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР