Яам, агентлагийг цөөлснөөр 5.4 тэрбумыг  хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2016.07.29-нд нийтлэгдсэн

Яам, агентлагийг цөөлснөөр 5.4 тэрбумыг  хэмнэнэ

Мэргэжлийн Засгийн газар 13 яам 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар болсон билээ. Тэгвэл  Засгийн  газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн баталж, яам, агентлагуудын тоог цөөлснөөр  улсын төсвөөс  жилд 5.4 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

Шинэ бүтцийн дагуу  яамдын орон тоог 109, агентлагийн орон тоог 206-аар цөөрүүлж байгаа  юм байна. Бүтэцтэй холбоотой нарийвчилсан тооцооллыг Сангийн яамныхан гаргасан байна.

Сангийн яамны Зарлагын хэлтсийн зөвлөх Т.Батсүхийн хэлснээр яам, агентлагийн орон тоог  315 хүнээр цөөрүүлснээр он дуустал улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан байна. Харин бүтэн жилээр нь тооцвол 5.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа аж. Цаашид ч төсвийн хэмнэлт нэмэгдэнэ гэдгийг эх сурвалж хэллээ. 

Харин яамдын газар, хэлтсийг орлогчгүй, агентлагийн дарга нарыг зөвлөхгүй ажиллах чиглэл өгсөн  нь  дунд шатны дарга нар  дур мэдэн орлогч, зөвлөх томилдог буруу жишгийг Засгийн газрын тогтоолоор хориглож байгаа юм. Энэ нь эдийн засгийн хүнд үед төсвөө хэмнэх нэг бодлого гэж Сангийн яамнаас үзэж байна.

Б.БАТ  

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж