Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Цээпил өнөөдөр ажлаа нийтлэлч Г.Отгонбаярт хүлээлгэн өглөө. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нарын үед засгийн хэвлэл мэдээллийн албыг нь хариуцан ажиллаж байсан хамгийн залуу дарга гэж хэлж болно.
Түүнд хэвлэлийнхэн Засгийн хэвлэл мэдээллийн албыг нээлттэй, шуурхай ажиллуулж, олон нийтийг Засгийн газраас гаргасан шийдвэрүүдтэй холбоотой мэдээ, мэдээллээр хангах ажлыг сайн гүйцэтгэсэн гэх талархлыг өгдөг.
Б.БАТ