Холбооны нөөцийн алба бодлогын хүүгээ хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2016.07.29-нд нийтлэгдсэн

Холбооны нөөцийн алба бодлогын хүүгээ хэвээр үлдээв

Фото: Andrew Harrer / Bloomberg / Getty Images

АНУ-ын Холбооны нөөцийн албаны (Төв банк) удирдлага ээлжит хуралдаанаараа  бодлогын хүүгийн хэмжээг өмнөх 0,25-0,50% гэсэн төвшинд үлдээхээр шийдсэн байна. Нээлттэй зах зээлийн хороо (Federal open market committee, FOMC)  долдугаар сарын 26–27-нд явагдсан хурлдааны дүнгээр зах зээл болон хөрөнгө оруулагчдын хүлээж байсан шийдвэрийг гаргаж, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулахгүйгээр шийджээ.

ХНА-ны мэдэгдлийг дагалдсан баримтад  АНУ-ын  эдийн засгийн богино  хугацааны эрсдэл буурсныг тэмдэглэсэн байна. Гэхдээ ХНА-ны тэргүүн Жанет Йеллен тэргүүтэй албан тушаалтнууд инфляцийн хурд ойрын хугацаанд бага хэвээр байна гэж үзжээ.

Тус албаны мэдэгдэлд “Мөнгөний бодлогыг  аажмаар бууруулсны  дүнгээр  АНУ-ын эдийн засаг удаан өсөлттэй”-г хэлжээ. Хөдөлмөрийн зах зээлийн байдал  сайжрах талдаа байсныг мөн тэмдэглэсэн байна. Эдийн засгийн идэвхи  аажим өсч байгаа ба зургаа дугаар сард  ажлын байрны тоо  тавдугаар сарын  удаан өсөлттэй харьцуулахад эрс өсчээ.

Хэрэглээний  зарлага  мэдэгдэхуйц өссөн ч  компаниудын  капиталийн зарлага бага хэвээр байна. Энэ бүгдийг тооцсоны үндсэн дээр бодлогын хүүг 0,25–0,50% байлгахаар шийдлээ гэж ХНА мэдэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж