Арван бөх начин цолны болзол хангаад байна

Хуучирсан мэдээ: 2011.07.12-нд нийтлэгдсэн

Арван бөх начин цолны болзол хангаад байна

Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Тавын даваанд улсын цолгүй 33 бөх тунаж үлдсэнээс 10 нь учраагаа давж, улсын начин цолны болзол хангалаа. Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Хүч” спорт хорооны бөх, аймгийн арслан С.Батсуурь улсын аварга О.Балжиннямыг, аймгийн арслан С.Багахүү улсын заан Б.Соронзонболдыг, Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Ч.Цогбаяр улсын заан Ч.Батзоригийг, Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн арслан Ба.Батжаргал улсын арслан Б.Ганбатыг, аймгийн арслан Б.Сумъяа улсын гарьд И.Доржсамбууг тус тус давсан бол чөлөөт бөхийн үндэсний бөхийн шигшээ багийн тамирчин, аймгийн арслан Ж.Чулуунбат улсын харцага Д.Батболдоор, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, аймгийн арслан Б.Амарзаяа улсын харцага Ц.Магалжаваар, Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан М.Эрдэнэбат улсын харцага Г.Элбэгээр, аймгийн арслан Ш.Жаргалсайхан улсын харцага Ө.Даваабаатараар, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба улсын харцага Ө.Бат-Оршихоор тус тус тав давж, начин цолны болзол хангасан байна.

Мөн дөрвийн даваанд даян аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Ган.Отгонбаатарыг, улсын арслан До.Ганхуяг аймгийн арслан М.Баярсайханг, улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Ч.Булганхүүг, улсын арслан Д.Азжаргал аймгийн арслан О.Баярхүүг, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Х.Мэндбаярыг, улсын заан М.Өсөхбаяр аймгийн заан Б.Хашбатыг, улсын заан Д.Рагчаа аймгийн арслан Б.Батхуягийг, улсын заан Б.Сайнбаяр аймгийн арслан Бая.Батжаргалыг, улсын харцага С.Мөнхбат аймгийн арслан А.Сүмбээг тус тус давж шөвгөрлөө.

Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж