Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ Улаанбаатар хотноо “Буянт ухаа” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Уг тэмцээн хоёр өдөр болж өнгөрөх юм.
ДАШТ-ийг Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд хүч үзэж буй сүмочид маань ирж сонирхохын зэрэгцээ тамирчдаа дэмжих ихээр ирээд байгаа билээ.
Тэгвэл тус тэмцээний хоёр өдрийн билет нь 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд супер азтан “Toyota-Prado” маркийн автомашины эзэн болох юм байна. Мөн 10 азтан ирэх есдүгээр сарын башег Япон улсад үзэх эрхийн эзэн болох аж.
Б.БАТ