Дэлхийн хамгийн баян хүмүүс хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2016.07.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн баян хүмүүс хэн бэ?

Эзэмшиж байгаа хөрөнгөөрөө дэлхийн эдийн засгийг ганхуулах хэмжээний 50 хүнийг бид та бүхэнд цувралаар танилцуулж байгаа билээ. Тэдгээрийн хөрөнгө Австрали, Испани, Мексик улсын жилийн ДНБ-ээс ч илүү, дангаараа нийт 1,46 триллион ам.долларыг бүрдүүлдэг аж.

2016 оны нэгдүгээр сард шинэчлэн гаргасан энэхүү жагсаалтад байгаа 50 хүний 29 нь АНУ-ын иргэн байна. Мөнуг жагсаалтад Хятад, Энэтхэг тэргүүтэй бусад улсын хөрөнгө оруулалт, технологийн салбараас төрсөн тэрбумтнууд багтжээ. Та энэхүү жагсаалтад бичигдэхийн тулд дор хаяж 14,3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх шаардлагатай. Тэдний ихэнхи нь төрөхдөө л баян байсан хүмүүс байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн тэргүүлэх 50 баяны гуравны хоёр нь өөрийн хүчээр дэлхийн хамгийн хүчирхэг компаниудыг үүсгэн байгуулж чаджээ.

Өмнөх цувралуудад долдугаар сарын 2, 9, 20, 23-ны өдөр нийтлэгдсэн бөгөөд дараах линкээр унших боломжтой.


29. ШЕЛДОН АДЕЛСОН

Хөрөнгө: 23 тэрбум доллар

  • Нас: 82
  • Улс: АНУ
  • Салбар: Үл хөдлөх хөрөнгө
  • Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр ажилтанд хүрсэн, Las vegas Sands

Мөрийтэй тоглоомын хаан гэгддэг Аделсоныг 61 нас хүрэхэд буюу 1995 онд түүнд маш том аз тохиосон.Тэр нь юу вэ гэхлээр Las Vegas-т зохион байгуулдаг хамгийн том худалдааны шоу болох Computer Dealers үзэсгэлэнд оролцжээ. Тухайн үед Аделсон Японы Softbank-д 860 сая доллараар өөрийн компаниа заржээ. Уг мөнгөөрөө Sands Казиног худалдаж авсан бөгөөд удалгүй уг казиног унаган оронд нь Venetian Casino Resort болон Sand Expo Convention Center-ийг бүтээн байгуулжээ.

Энэ бүхний дараа 2004 онд мөрийтэй тоглоомын уурхай болох Las Vegas Sands-аа олон нийтэд нээлттэй компани болгосон аж.

Аделсон нь өмнө нь сурвалжлагч, үл хөдлөх хөрөнгийн брокероор ажиллаж байсан бөгөөд Украйн-Еврей гаралтай хүн юм. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр 25 тэрбум долларын алдагдал хүлээсэн нь түүнийг хямралд хамгийн их өртсөн бизнесмен болгосон юм. Компаниа хөл дээр нь босгохын тулд өөрөөсөө нэг тэрбум доллар зарцуулсан байна. Тухайн үед хувьцааны ханш нь 25 хувиар унаж байжээ.

Эдгээр бүрхэг өдрүүдийн дараа нар манпаж, түүний өнөөдрийн ашиг нь 23 тэрбум долларт хүрч чаджээ.

Тэрээр одоог хүртэл China Sands-ийн тэргүүлэгчээр ажилладаг. Энэ жил буюу 2016 онд 50 дахь казиногийн салбараа Макаодд нээх төлөвлөгөөтэй байгаа аж.


28. КАРЛОС СЛИМ ХЕЛУЙ

Хөрөнгө: 23,5 тэрбум доллар

  • Нас: 75
  • Улс: Мексик
  • Салбар: Харилцаа холбоо
  • Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн, Grupo Carso

Мексикийн хамгийн баян энэхүү эрхэм улсдаа 200 компани эзэмшдэг. Түүний хөрөнгийн уурхайг Grupo Carso гэж нэрлэдэг. Лив-Мексикийн бизнес эрхлэгчийн хүү Карлос Слим Хэлуй нь аавыгаа таалал төгсмөгц аавынхаа худалдаа, үйл хөдлөх бизнесийг үргэлжлүүлж эхэлжээ. Хотын инженерчлэлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй болсныхоо дараа Слим 1960, 1970, 1980-аад онуудад түүний бизнес төрөлжсөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Мексикийн эдийн засагт бүрэн ноёрхлоо тогтоож чаджээ.

Зөв цагаа олж, гарамгай хөрөнгө оруулдаг тэрээр 1990 онд Grupo Carso-г нээлттэй групп болгосныхоо дараа Мексикийн харилцаа холбооны салбарыг хувьчлах асуудлыг засгийн газраар зөвшөөрүүлж чаджээ.Үүний нэг илрэл нь төрийн өмчит харилцаа холбооны Telmax компанийг Grupo Carso-ын эзэмшилд оруулж чадсан явдал байв.Тус компани нь харилцаа холбооны салбарын 80%-ийг Мексикт дангаараа эзэмшдэг.

Слим Хэлуй 2007 онд The New York Times-ийн 6,4%-тай тэнцэх хувьцааг 127 сая доллараар худалдан авсан нь тус байгууллагын хамгийн том хувьцаа эзэмшигч болгожээ.

Энэ их хөрөнгийн үл харгалзан тэрээр өөрийнхөө ноёрхлыг тэлэх сонирхол байсаар байгааг нь 2015 онд өөрийн төрөлх улсынхаа санхүү, үйлдвэрлэл, харилцаа холбоо, медиа гэх мэт салбаруудад 4 тэрбум долларын хөрөнгө хийснээр нь харж болох юм.


27. МУКЕШ АМБАНИ

Хөрөнгө: 24,8 тэрбум доллар

  • Нас: 58
  • Улс: Энэтхэг
  • Салбар: Нефт,Газрын тос, байгалийн хий
  • Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн/Өв залгамжлал, Релианс Үйлдвэр

Мукеш Амбани 2002 онд эцгийгээ нас барсны дараа түүний үүсгэн байгуулсан Reliance үйлдвэрийн тэргүүлэгчээр ажиллахаар болжээ. Энэхүү үйлдвэрлэлийн асар их бааз нь эрчим хүч, нефть, даавуу, байгалийн нөөц, худалдаа, харилцаа холбоо зэрэг салбаруудаас нийт 62 тэрбум долларын ашиг олдог аж.

Тэрээр 24 тэрбум доллар бүхий хөрөнгөтэй Энэтхэгийн хамгийн баян хүн юм. Мөн түүнчлэн 1тэрбум долларын өртөгтэй 27 давхар хувийн сууц эзэмшдэг аж.

Тэрээр шаггүй эдийн засгийн шинжилгээ хийдэг нэгэн аж.

Хэрэв Амбанигийн тооцоолсон Энэтхэгийн эдийн засгийн таамаг нь зөв бол түүний цэвэр ашгийн хэмжээ асар их хэмжээгээр өснө аж.

Дөрвөн жилийн өмнө тэрээр Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 2011 онд 1,4 триллион доллар байсан бол 2030 он гэхэд 30 триллион доллар болно хэмээн тооцоолжээ.


26. ЖЕОРЖ ЛЕММАН

Хөрөнгө: 25 тэрбум доллар

  • Нас: 76
  • Улс: Бразил
  • Салбар: Төрөлжсөн хөрөнгө оруулалт
  • Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн, 3G Capital

Bloomberg-ийн мэдээлснээр “Дэлхийн хамгийн сонирхолтой тэрбумтан”-аар тодорч байсан Jorge Lemann нь 1971 онд санхүүгийн салбарт хөл тавихаасаа өмнө сэтгүүлч мөн мэргэжлийн зэрэгтэй теннисийн тамирчин байсан. Тэрээр 1971 онд Бразилын нэгэн жижиг брокерийн компанийг худалдаж аван анхны бизнесийн гараагаа эхэлж байжээ. Үүний дараа 2004 онд хамтарсан хөрөнгө оруулалттай 3G Капитал компанийг худалдаж авах ажилд ханцуй шамлан орсон нь түүнийг аливаа компанийг нэгтгэх болон худалдан авах тал дээр хамгийн алдартай, чадварлаг нэгэн болгожээ.

Түүний хамтрагч нь хөрөнгө оруулалтын “Загалмайлсан эцэг” гэгддэг Варрен Буффет юм.

2014 оны сүүлээр тэрээр Варрен Буффетын Buffett's Berkshire Hathaway сангийн тусламжтайгаар түргэн хоолны брэнд болох Burger King болон Канадын брэнд болох Tim Horton-ийг нэгтгэн 11 тэрбум долларын гэрээг байгуулжээ. Өнгөрөгч 3-р сард 3G Capital мөн тус сантай хамтран Kraft болон Heinz-ийг нэгтгэхэд 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн нь дэлхийн 5 дахь том, 28 тэрбум долларын орлого олдог хоол хүнсний компанийг үүсгэн байгуулж чадсан аж.

Мөн түүнчлэн 11 сард түүний 3G Capital нь 108 тэрбум доллараар SABMiller-ийг худалдаж авах гэрээ байгуулсан нь дэлхийн шар айрагийн зах зээлд хамгийн том нөлөө бүхий шар айраг үйлдвэрлэгч болгосон аж.

Тэрээр Budweiser, Stella Artois, Leffe зэрэг шар айрагийн брэндүүдийн нэгэн дээвэр дор нэгтгэж чадсан нь түүний шар айрагийн зах зээлийг гартаа авах мөрөөдөлдөө хүрэхэд нь нэг алхамаар ойртуулжээ.


25. ПИЛ КНАЙТ

Хөрөнгө: 25,7 тэрбум доллар

  • Нас: 77
  • Улс: АНУ
  • Салбар: Худалдаа
  • Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн, Nike

АНУ-ийн армид алба хаасныхаа дараа,Станфорд-д магистрын зэрэг хамгаалсныхаа дараа Пил Кнайт 1960-аад оны эхээр гутлын Tiger брэндийг үйлдвэрлэгч Oницукагийн гутлуудыг “Blue Ribbon Sports” гэсэн нэрээр нийлүүлэх тал дээр ятгаж чаджээ. Тэрээр тухайн үед одоогийн Nike брендийг логог тус брэндийн гутлууд дээр байршуулсан аж. Кнайт өөрийн шинэ брэндээ үүсгэн байгуулах үедээ өөрөө нягтлангаар нь ажилладаг байв.

1973 онд Стив Префонтайн гэх мэт одуудтай сурталчилгааны гэрээг хийж эхэлсэн нь маш том амжилтыг дагуулав. Үүний дараа 1984 онд Nike спорт гутлыг хамгийн амжилттай сурталчилдаг Micheal Jordan-тай 5 жилийн гэрээтэй хамтран ажилласан жилийн 500,000 долларын ашгийг тухайн үед өгч чаджээ.

NBA-ийн хамгийн алдартай од болох LEBRON James өнгөрөгч 12-р сард Nike-тай хугацаа, үнийн дүнгийн хувьд хязгааргүй гэрээг байгуулсан юм.

Кнайт 2015 оны 6-р сард Nike-ийн захирлын албан тушаалаа өгч байгаагаа албан ёсоор зарлажээ.

Тэрээр компаниа 30,6 тэрбум долларын борлуулалтын орлоготой, урьд урьдынхаас илүү хүчирхэг болгон дараагийн захиралд хүлээлгэн өгч байгаа аж.

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж