УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарлалаа.
Тус хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Тусгай хяналтын дэд хорооны даргаар хэнийг сонгох тухай хэлэлцэх аж. Мөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшигчдийн тухай тус бүр хэлэлцэх юм байна.
Бүлгийн хуралдаан дууссаны дараа Байнгын хороод хуралдана.
Г.ДАРЬ