Хакүхо тэргүүтэй сүмочид баг тамирчдаа дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2016.07.27-нд нийтлэгдсэн

Хакүхо тэргүүтэй сүмочид баг тамирчдаа дэмжинэ

Монголд анх удаа болох гэж буй сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болно. Тус тэмцээнийг үзэж сонирхохоор Япон улсаас мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал, аварга Харүмафүжи Д.Бямбадорж нарын тэргүүтэй сүмочид эх орондоо ирээд байна.

Монголд болж буй энэ удаагийн тэмцээнд дэлхийн 23 орны тамирчид өрсөлдөх бөгөөд тасалбарын үнэ 20.000 төгрөг юм. Хоёр өдрийн тасалбар авснаар Samsung Galaxy S7, Их аваргын кеншо /Давааны бооцооны мөнгө/, Аки башё үзэх аялалын эрх болон Land Cruiser PRADO маркийн АВТОМАШИН хожих боломжтой. ДАШТ-ий тасалбарын захиалгыг 88112920, 80402920 дугаарт авч байгаа юм байна.

Өнгөрөгч долоо хоногт өндөрлөсөн Мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын тэмцээнд ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж түрүүлсэн билээ. Тэрээр башёгийн сүүлийн өдөр ёкозүна Хакүхог давснаар 13 даваа, 2 унаатайгаар эзэн хааны цомыг 8 дахь удаагаа хүртсэн юм. Мөн энэ башёд Маэгашира-10-с барилдсан Таканоива А.Баасандорж озэки Кисэносатогийн адил 12 даваа, 3 унаатайгаар өндөрлүүлсэн. Харин их аварга Хакүхогийн хувьд 10 даваа авсан юм.

Макүүчи зиндаа:

  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 13-2
  • Озэки Кисэносато 12-3
  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-5
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-7
  • Маэгашира-7 Ичиножёо А.Ичинноров 9-6
  • Маэгашира-10 Таканоива А.Баасандорж 12-3
  • Маэгашира-12 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6
  • Маэгашира-16 Араваши Э.Дөлгөөн 9-6

 

 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж