Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. МАН-ын мөрийн хөтөлбөрт хөдөө, аж ахуйн салбар Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн гол салбар байна. Энэ салбар өсөлттэй ажилласнаар Монголчуудын ахуй амьдрал дээшилнэ гэдэг бодлогыг түлхүү тусгасан. Удахгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдана. Мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуйтай холбоотой олон заалт оруулж, энэ салбарын хөгжлийг өөд өргөж явна гэж танд итгэж, Монголын төр танд өндөр хариуцлага хүлээлгэлээ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамга гардуулахдаа хэллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн салбарынхаа мэргэжилтэн, эрдэмтэд, ахмадууд, удирдлагуудтай уулзалт хийхээс ажлаа эхлүүлнэ гээд энэ салбарт бодлого, үйл ажиллагааны эрс шинэчлэл хийнэ гэдгээ илэрхийлэв.
Б.БАТ