Шалган бүртгэх товчоодод хяналтын цэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.07.29-нд нийтлэгдсэн

Шалган бүртгэх товчоодод хяналтын цэг ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  2016 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/594 дүгээр захирамж гаргалаа.
 
Захирамжаар  нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулж ажиллуулахыг  холбогдох газуудад даалгалаа.
 
Мөн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган  сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв,мал амьтны гоц халдварт өвчний үед мэргэжлийн албадын харилцан ажиллагааны дадлага сургуулийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулахыг  Засаг дарга,  Эрүүл мэндийн төвийн дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН
БҮРТГЭХ ТОВЧООНД 24 ЦАГААР АЖИЛЛАХ “ХЯНАЛТ ШАЛГАЛТ
ЯВУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ” –ҮҮДИЙН ХЯНАЛТЫН БАЙР,
АЖИЛЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТОО
 
“Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийн байршилУдирдан зохион байгуулах байгууллагаХамтран ажиллахХугацаа
1Яармагийн
АТШБ товчоо
Хан-Уул дүүргийн
Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
НОБГ-1,
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа-1, Хэв журмын цагдаа-1,
Малын эмч-1
 
08I/01-10/15
2Нисэх-Био
АТШБ товчоо
Хан-Уул дүүргийн
Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
НОБГ-1,
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа-1, Хэв журмын цагдаа-1,
Малын эмч-1
 
08I/01-10/15
3Баруун турууны товчооСонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
 
НОБГ-1,
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа-1, Хэв журмын цагдаа-1,
 Малын эмч-1
08I/01-10/15
4Эмээлт
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
 
НОБГ-1,
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа-1, Хэв журмын цагдаа-1,
Малын эмч-1
08I/01-10/15
5Тэрэлж, зүүн аймаг явах автозамын уулзвар /пост/Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
 
НОБГ-1,
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа-1, Хэв журмын цагдаа-1,
Малын эмч-1
08I/01-10/15
6Баянзүрхийн АТШБ товчооБаянзүрх дүүргийн
Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
 
НОБГ-1,
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа-1, Хэв журмын цагдаа-1,
Малын эмч-1
08I/01-10/15
7Хэрлэнгийн
АТШБ товчоо
Багануур дүүргийн
Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
 
НОБГ-1,
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа-1, Хэв журмын цагдаа-1,
Малын эмч-1
08I/01-10/15
8Багахангай Замын Цагдаагийн постБагахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Онцгой комисс
НОБГ-1,
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа-1, Хэв журмын цагдаа-1,
Малын эмч-1
08I/01-10/15
9Налайх 4 дүгээр зөрлөгийн АТШБ постНалайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комиссНОБГ-1,
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа-1, Хэв журмын цагдаа-1,
Малын эмч-1
08I/01-10/15
Тайлбар: Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс нь нутаг дэвсгэрийнхээ авто техникийн шалган бүртгэх товчоод дээр ажиллаж байгаа хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн үүрэг гүйцэтгэлтэнд тогтмол хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.                                         
 
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ  МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН,
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ,
ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН  ХУВААРЬ
 
ДүүрэгХугацааЗохион байгуулж удирдахХамтарч ажиллах байгууллага
1Налайх, Багануур дүүргийн нутаг дэвсгэртVIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 14 хоног тутамд 1 удааНийслэлийн Онцгой байдлын газарНийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
2Баянзүрх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэртVIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 14 хоног тутамд 1 удааНийслэлийн Мэргэжлийн хяналтын газарНийслэлийн Онцгой байдлын газар
3Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэртVIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 14 хоног тутамд 1 удааУлаанбаатар хотын Цагдаагийн газарНийслэлийн Эрүүл мэндийн газар
4Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэртVIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 14 хоног тутамд 1 удааНийслэлийн Эрүүл мэндийн газарУлаанбаатар хотын Цагдаагийн газар
5Нийслэл рүү ордог баталгаат бус замуудадVIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 14 хоног тутамд 1 удааЗамын Цагдаагийн газарНийслэлийн Эрүүл мэндийн газар
6Дүүргүүд нутаг дэвсгэртээVIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 7 хоног тутамд 1 удааДүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комиссНийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Тайлбар: Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын дүн мэдээг 14 хоног тутам нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлнэ.
 
ЭХ СУРВАЛЖ: www.ulaanbaatar.mn
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж