Автобус машинтай мөргөлдөж, гурван хүүхэд бэртжээ

Хуучирсан мэдээ: 2016.07.28-нд нийтлэгдсэн

Автобус машинтай мөргөлдөж, гурван хүүхэд бэртжээ

Чингэлтэй дүүргийн Таван буудлын замд өчигдөр автобус, хоёр машинтай мөргөлдөж гурван хүүхэд бэртжээ. Тодруулбал, Эрдэм транс ХХК-ны “Daewoo BS -106” маркийн автобус, T.Landcruiser  болон T.Kluger маркийн хоёр машинтай мөргөлдсөн байна. Улмаар 2, 5 настай гурван хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа тул нарийн мэдээлэл өгөх боломжгүй талаар Замын цагдаагийн газраас хэллээ.

Үүнээс гадна өчигдөр 13 дугаар хорооллын замд мөн автобусны жолооч хүн мөргөж гэмтээжээ. Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААҮТГ-ын “Daewoo BS -106” маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 59 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж