Эдийн засгийн Байнгын хороо хуралдаж, Барилга, хот байгуулалтын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, хотын дарга асан Г.Мөнхбаярыг 100 хувийн саналаар дэмжлээ.
Одоо үргэлжлүүлэн Эрчим хүчний сайдаар Т.Энхтайваныг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/, Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/, Эрчим хүчний сайдаар П.Ганхүү /Түлш эрчим хүчний яамны газрын дарга асан/, Барилга, хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарын нэрийг санал болгон, УИХ-д өргөн барьсан билээ.
Г.ДАРЬ