ЗГ 10 тохируулагч, 17 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.07.28-нд нийтлэгдсэн

ЗГ 10 тохируулагч, 17 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллана

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа өчигдөр /VII.27/ хийж,  “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталсан билээ.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэлээ. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэх юм. Тахарын алба татан буугдаж, гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг пункц нь Цагдаагийн байгууллагад шилжин очих ажээ.

Засгийн газар дараах 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллана.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ  АГЕНТЛАГ

1.Тагнуулын ерөнхий газар

2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

3.Үндэсний хөгжлийн газар

4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

5.Онцгой байдлын ерөнхий газар

6.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

7.Стандартчилал хэмжил зүйн газар

8.Цагдаагийн ерөнхий газар

9.Хил хамгаалах ерөнхий газар

10.Зэвсэгт хүчний жанжин штаб


ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

2.Цаг уур орчны шинжилгээний газар

3.Гаалийн ерөнхий газар

4.Татварын ерөнхий газар

5.Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

6.Архивын ерөнхий газар

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

8.Гадаадын иргэн харьяатын газар

9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

10. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

11.Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар

12.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

13.Биеийн тамир, спортын газар

14. Соёл урлагийн газар

15. Иргэний нисэхийн ерөнхий газар

16. Ашигт малтмал, газрын тосны газар

17.Мал эмнэлэг үржлийн газар

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж