Жүдочдын түрүүч Риог зорилоо

Хуучирсан мэдээ: 2016.07.28-нд нийтлэгдсэн

Жүдочдын түрүүч Риог зорилоо

Монголын жүдо бөхийн холбоо өчигдөр /VII.27/ "Рио-2016" зуны олимпийн 31 дэх наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор үдэн гаргалаа.

Энэхүү ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Д.Ганбаатар тэргүүтэй зочид хүрэлцэн ирж баг тамирчиддаа амжилт хүсэв.

Тухайлбал, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нийт тамирчдадаа хандаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, өндөр амжилт гаргахыг хүссэн.

Түүнчлэн энэ үеэр МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганбаатар баг тамирчиддаа амжилт хүсээд аж, ахуйн нэгж байгууллагуудыг олимпийн шигшээ багаа дэмжин ажиллахыг уриалсан юм. Мөн тэрбээр өөрийн тэргүүлдэг "Макс" группээс энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчныг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Түүнчлэн жүдо бөхийн тамирчдаа үдэн гаргах ёслолын үеэр МҮОХ-ноос нийт тамирчиддаа олимпод оролцох эрхийн мандат болон мөнгөн тэтгэлэгийг албан ёсоор гардуулж амжилт хүслээ.

Жүдочдын эхний ээлж өнөөдөр 11.00 цагаас эх орноосоо мордлоо.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж