Залуучуудын ДАШТ-ий медальтнууд тодорно

Хуучирсан мэдээ: 2016.07.31-нд нийтлэгдсэн

Залуучуудын ДАШТ-ий медальтнууд тодорно

Монгол Улсад анх удаа сонирхогчдын сүмо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй баг болон ганцаарчилсан төрлөөр явагдсан. Өнөөдөр залуучуудын ДАШТ болон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээр өндөрлөх юм.

Энэ удаагийн ДАШТ-д 23 улсын тамирчид өрсөлдөж байна. Өчигдөр багийн болон ганцаарчилсан төрлийн медальтнууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд ОХУ, Гүрж, АНУ, Герман, Польш, Украин, Япон, Монгол зэрэг 18 орны баг өрсөлдсөн. Улаанбаатарт анх удаа болж буй энэхүү тэмцээнд ОХУ-ын баг түрүүлсэн бол Монгол мөнгө, Украин, Японы багууд хүрэл медалийг хүртлээ.

Эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аваргад Украин, Унгар, ОХУ, Польш, Герман, Япон, Тайланд, Монгол зэрэг 11 орны баг өрсөлдсөн юм. 2016 оны ДАШТ-д ОХУ-ын бүсгүйчүүд шилдэг гэдгээ дахин нотолж, түрүүлсэн бол Монголын баг мөнгөн медалийн эзэд боллоо. Тэмцээний хүрэл медалийг Япон, Украины багууд хүртсэн юм. 2001 оноос эхлэн эрчүүдтэй хамт зохиогдох болсон эмэгтэйчүүдийн багийн Дэлхийн аваргад ОХУ долоон удаа түрүүлж, Япон, Герман хоёр, Украин нэг удаа аваргалсан.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН: /Түрүүлж хоёр хожсон нь ялалт байгуулна/

ЭРЭГТЭЙ:

Хагас шигшээ:

  • ОХУ-Гүрж 3-0
  • Монгол-Украин 3-0

Алтан медаль: ОХУ-Монгол 3-0

Хүрэл медаль: Украин-Египет 2:1, Япон-Гүрж 2:1

ЭМЭГТЭЙ:

Хагас шигшээ:

  • Украин-ОХУ 1-2
  • Япон-Монгол 1-2

Алтан медаль: ОХУ-Монгол 2-1

Хүрэл медаль: Япон-Унгар 3:0, Украин-Тайланд 3:0

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж