Б.Төрболд, Х.Сүнжидмаа нар дэлхийн хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2016.07.30-нд нийтлэгдсэн

Б.Төрболд, Х.Сүнжидмаа нар дэлхийн хошой аварга боллоо

Монгол Улсад анх удаа болж буй сонирхогчдын сүмо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр/2016.07.30/ Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Энэ удаагийн тэмцээн сонирхогчдын болон залуучуудын ДАШТ-ээс гадна залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаагаараа онцлогтой болж байна. Нийт 23 орны баг тамирчид оролцож байгаагаас эхний өдөр сонирхогчдын эрэгтэй, эмэгтэй багийн болон ганцаарчилсан төрлийн тэмцээн болж, медальтнууд тодорсон.

Багийн тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй багууд мөнгөн медаль хүртсэн бол ганцаарчилсан төрлөөс хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл хүртлээ. Тодруулбал, Б.Төрболд, Х.Сүнжидмаа нар АЛТ, О.Мөнхцэцэг МӨНГӨ, У.Бямбажав, Б.Бадрал, Б.Батчимэг нар ХҮРЭЛ медалийн эзэд болсон. Хүнд жинд түрүүлсэн Б.Төрболд, Х.Сүнжидмаа нар дэлхийн хошой аварга боллоо. Мөн Х.Сүнжидмаагийн хувьд дэлхийн хошой аварга болж буй анхны эмэгтэй тамирчин болсон юм. Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш залуучуудын ДАШТ болон Азийн АШТ болно.

ДҮН:

Эмэгтэй:

Бага жин

  • Алтан медаль: Боёкова Алина Украйн
  • Мөнгөн медаль: Яаманака Микю Япон
  • Хүрэл медаль: Форго Фрузсина Унгар, Вера Ковал ОХУ

Энэ жин барилдсан Ж.Баттөгс хүрлийн төлөө ОХУын Верад ялагдлаа. Хоёр бөхийн барилдаан энэхүү дэлхийн аваргын тэмцээний эхний өдрийн хамгийн удаан барилдсан барилдаанаар тодорсон. Барилдаан үндсэн цагийн дөрвөн минутанд багтаагүй юм. Нэмэлт цагт Вера манай бөхийг яллаа.

Дунд жин:

  • Алтан медаль: Максүмэнко Маряна /Украин/
  • Мөнгөн медаль: О.Мөнхцэцэг /Монгол/
  • Хүрэл медаль: Робакошка Олимпиа /Польш/, Алесандрова Анна /ОХУ/

Хүнд жин:

  • Алтан медаль: Х.Сүнжидмаа /Монгол/
  • Мөнгөн медаль: Дрбоиан Мариа /Украин/
  • Хүрэл медаль: Давидко Олга /ОХУ/, Инава Эми /Япон/

Үнэмлэхүй жин:

  • Алтан медаль: Анна Полиакова /ОХУ/
  • Мөнгөн медаль: Витутээрасан Випарат /Тайланд/
  • Хүрэл медаль: Верезовска Ивана /Украин/, Б.Батчимэг /Монгол/

 


ЭРЭГТЭЙ:

Бага жин

  • Алтан медаль: Алтэв Батур ОХУ
  • Мөнгөн медаль: Маил Авон Эл Рокв Египет
  • Хүрэл медаль: Шибаока Исао Япон, Б.Бадрал Монгол

Дунд жин:

  • Алтан медаль: Хаяато Мива /Япон/
  • Мөнгөн медаль: Михал Луто /Польш/
  • Хүрэл медаль: Мэшвилдишвили Жорж /Гүрж/, Казиэв Асмаз/ОХУ/

Хүнд жин:

  • Алтан медаль: Маргэв Василий /ОХУ/
  • Мөнгөн медаль: Курокава Кожиро /Япон/
  • Хүрэл медаль: Соколовски Сэрхий /Украин/, У.Бямбажав /Монгол/

Үнэмлэхүй жин:

  • Алтан медаль: Б.Төрболд /Монгол/
  • Мөнгөн медаль: Кудзоев Эдуард /ОХУ/
  • Хүрэл медаль: Симс Роу /АНУ/, Курокава Соичиро /Япон/

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж