Их Британид төвтэй Сирид ажиглалт хийдэг хүний эрхийн байгууллагаас амиа золиослогч этгээдүүд Лхагва гарагт /2016.07.27/ бөмбөг дэлбэлснээс үүдэн 48 хүн амь үрэгдсэн хэмээн мэдээлсэн байна. Тэдний дунд хүүхэд, эмэгтэйчүүд байсан аж.
Туркийн хилтэй залгаа оршдог Куамишли хотод байрлах Курдын Аюулгүйн агентлаг болон бусад төрийн захиргааны байгууламж байрладаг барилгуудын ойролцоо ачааны машин дэлбэрсэн байна.
Ажиглагчдын мэдээлж буйгаар 140 хүн шархаджээ. ИУ-ын террорист бүлэглэлийн гэмт этгээдүүд дэлбэлэх бөмбөгөөр тоноглосон ачааны машиныг жолоодон Курдын батлан хамгаалах, дотоод хэрэг эрхэлсэн байгууламжийг чиглэн дэлбэлсэн аж.
Курдын албан хаагчид ИУ хэрхэн их хэмжээний дэлбэлэх бөмбөгийг гартаа оруулж байгааг илрүүлэхийг оролдож байгаа гэв.
АНУ-ын удирдсан холбоотнуудын Манжибд хийсэн бөмбөгдөлтийн хариуд тус халдлагыг үйлдсэн хэмээн ИУ мэдэгдэв.
Хүний эрхийн ажиглагч байгууллагын мэдээлж буйгаар Сирийн хойд хэсэгт оршдог Манжиб хот нь Турктэй хил залгаа оршдог бөгөөд ИУ-ын хяналтанд байдаг аж.
Г.Анударь
Эх сурвалж: CNN