Эрийн гурван наадмаар гоёсон гэрлэн дохио

Хуучирсан мэдээ: 2011.07.12-нд нийтлэгдсэн

Эрийн гурван наадмаар гоёсон гэрлэн дохио

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ой давхцсан улсын их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Баяр наадмын зохион байгуулалт ч өмнөх жилүүдийнхээс сайжирсан нь олон зүйлээс ажиглагдаж, наадамчин олны сэтгэл тэнэгэр байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд авто замын төв уулзваруудын гэрлэн дохиог эрийн гурван наадмаар чимэглээд буй. Улаан гэрэл үндэсний бөх, шар гэрэл сур харваа, ногоон гэрэл хурдан морь бүхий зурагтайгаар асах болжээ. Энэхүү “гоёо” баяр наадам өндөрлөтөл нийслэлийн авто замын төв уулзваруудын гэрлэн дохиог чимэх юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж