-Барын арьсан хээ янз бүрийн өнгөнд-
H&M компанийн дизайнеруудтай хамтарсан шинэ бүтээл ямар байх бол гэж сэтгэл зовоогүй байж болно. Дизайнер ба компанийн шинэ бүтээлийн эхний гурван зураг нь барын арьсны зургаар “хүрхэрчээ”. Умберто Леон, Кэрол Лим хоёр Kenzo ордонд ирснээс хойш бар уг маркийн нэрийн хуудас болсон юм. Тиймээс H&M-д зориулсан шинэ цуглуулгад нь барын арьс ороод ирсэнд гайхах зүйлгүй.
Бие барьсан өмд, битүү цамц, өндөр, урт түрийтэй ботильонууд, цүнх, ороолт, кепка малгай нь барын арьсны зурагтай плюш даавуугаар хийгдсэн байна. Мөн нэхий дээлийг хурц, ягаан өнгөөр бүтээсэн зэргээс ирж буй намар онгон байгальдаа ойр байна гэсэн санааг харуулж байна.
Цуглуулгын танилцуулгын зураг авалтад залуу зураачид ба Kenzo + H&M цуглуулгын элч болсон идэвхтнүүд оролцжээ. Орчин үеийн Африкийн амьдралыг харуулдаг Sunu сэтгүүлийг үндэслэгч Нью-йоркийн Эми Сэлл, зураач, яруу найрагч бөгөөд Нью-Йоркийн дижей Жулиана Хакстэйбл, Лондоны нүүр будагч бөгөөд Theo Adams Сompany-ийн оролцогч Исамайя Ференч, Парисын "19» хамтлагийн дуучин, хөгжимчин Око Эбомбо нар зураг авалтын загварууд болсон байна.
Сануулахад, шинэ хувцаснууд H&M нэрийн барааны дэлгүүрийн лангуунаа ирэх арваннэгдүгээр сарын 3-наас гарч ирнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР