Хүй долоо худагт хуушуур үнэд орж, ховордов

Хуучирсан мэдээ: 2011.07.12-нд нийтлэгдсэн

Хүй долоо худагт хуушуур үнэд орж, ховордов

Тоосонд нь ороход хийморь сэргэдэг гэгддэг соёолон насны морьдын уралдаан жил, жилийн баяр наадмаар наадамчин олныг Хүй долоо худагт далладаг. Тэгвэл тэгш дөрвөн ой тохиож буй өнөө жилийн түүхт баяр наадмын хурдан морины соёолон насны морьдын уралдааны үеэр Хүй долоо худагт хуушуур худалдаалж буй аж ахуйн нэгж, цэгүүд өнөөдөр наадамчин олны хөлд дарагдлаа. Өчигдөрхөн л элбэг байсан хуушуурын үнэ нэмэгдэж, 700-1000 төгрөг болсноос гадна олдоц ховордож, хуушуур авахын тулд наанадаж нэг цаг хүлээх хэрэг гарч байв. Өмнөх жилүүдэд байсан гар дээрх худалдааг цэгцэлсэн ч олдоц ховор, хүлээлттэй байдал наадмын хуушуур амтлах гэсэн зарим нэгний бухимдлыг төрүүлж байлаа.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж