Марадона авто осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.07.12-нд нийтлэгдсэн

Аргентиний хөлбөмбөгийн домог болсон Диего Марадона автомашинтайгаа явж байгаад автобустай мөргөлдөж, осолдсон боловч азаар гэмтэж бэртээгүй, биеийн байдал сайн байгаа талаар тус улсын Telam төрийн мэдээллийн агентлаг даваа гаригт мэдээлжээ. Марадона найз бүсгүй Эзейзагийн хамт нийслэл Буэнос-Айрос хотын захаар машинтайгаа хурдалж байгаад осол гаргасан байна. Тэднийг хоёуланг нь эмнэлэгт хүргэж, шинжилгээ авсан гэнэ. Марадонагийн ойрын эх сурвалжийн мэдээллээр Марадона, Эзейза нар хүнд бэртээгүй ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж