Огюст Родены баримал бүтээл Парист дуудлага худалдаагаар 724 мянган еврогоор зарадагдлаа. Энэ тухай Arnaud Cornette de Saint Cyr гэх дуудлага худалдааны сайтад мэдээлсэн байна. Уг дуудлага худалдааны ордон энэ сарын 6-нд импресионистууд ба орчин үеийн урлагийн бүтээлүүдийн арилжааг зохион байгуулсан юм.
"Өвдгөн дээрээ зогсч байгаа фавн-эмэгтэй” гэх нэртэй 55 см өндөртэй баримлыг Роден 1890 онд өөрийн найз Пьер Пюви де Шаваннд зориулан сийлжээ. Дуудлага худалдаа зохион байгуулагчдын хэлснээр энэхүү баримал нь Родений хамгийн хүчтэй бүтээл байсан гэнэ. "Өвдгөн дээрээ зогсч байгаа фавн-эмэгтэй” баримлын анхны үнэ 600-800 мянган еврогоор үнэлэгдэж байв.
Родены бүтээлээс гадна Францын симболист Одилон Редоны хоёр зураг тус бүр 97500 еврогоор, Бельгийн сюрреалист Поль Дельвогийн ажил 156250 еврогоор, Эди Леграны зураг 187500 еврогоор зарагджээ.
Ш.Мягмар