Фото: Юрий Бирюковын Facebook дэх хуудаснаас
Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн зөвлөх Юрий Бирюков Украины Зэвсэгт хүчний (УЗХ) албан хаагчдын хоол хүнсний талаар гаргасан гомдлын талаар ярьж, өт, жоомтой хоолны зургуудыг нийтэлжээ.
“Цэргийн найман албан хаагч хоолны хордлого авч эмнэлэгт хандсан байв. Тэдний орон нутгийн цэргийн удирдлага их шуурхай хандан цэргүүдтэй “хүмүүжлийн” яриа өгсний дараа гай-хал-тай эрүүл болсон” гэж зөвлөх егөөдөн бичжээ.
Николаев хотын цэргийн ангиудад өглөөнөөс эхлэн агуулах, хоолны газар зэрэгт ихээхэн бужигнаан байгааг тэр хэлэв. Гэхдээ, өт, жоомтой хоолны зургийг ямар цэргийн ангид авснаа тэр нэрлээгүй байна.
Долдугаар сарын 20-нд Чернигов мужийн Десна гэх УЗХ-ний сургалтын төвд цэргийнхэн бөөнөөр хордлого авсан тухай "Корресподент.net" сайт мэдээлсэн. Эрх мэдэлтнүүд тэнд шалгалт хийн хүнсний бүтээгдэхүүн нь температурын зөрчилтэй хадгалагдаж байсныг тогтоожээ. Хуурай хүнсний нян ба хөгцний мөөгөнцөрийн хэмжээ тогтоосон хэмжээнээс 2,5 дахин их байжээ. Мөн гэдэсний савханцрын нян илэрсэн байна.
УЗХ-нийхний хэрэглээний хүнсний хэмжээ ба үнэ өндөр байгааг Киев өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР