Норвеги Финляндын төрсөн өдрөөр уул бэлэглэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.07.29-нд нийтлэгдсэн

Норвеги Финляндын төрсөн өдрөөр уул бэлэглэх үү?

http://i45.tinypic.com/18oltc.jpg

Норвеги улс хөрш зэргэлдээ оршдог Финлаянд улсад уул бэлэглэх талаар хэлэлцэж байгаа аж.

Норвегийн ерөнхий сайдын бие төлөөлөгч лхагва гаригт тус улсын Засгийн газар ирэх жил Финлянд улс байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Халтигийн оргилыг бэлэглэх тухай Засгийн газарт өргөн барьсан саналыг хэлэлцэж байгаа гэв. 

Уулсын ихэнхи хэсэг нь Финлянд улсын хойд хилд оршдог бөгөөд 1331 метрийн өндөртэй тус оргилыг бэлэглэвэл хилийн зурвасыг дахин шинээр зурах аж.

Норвегт хэд хэдэн өндөр уулс бий. Харин Финляндын хамгийн өндөр уул 1325 метр аж.

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: NYT

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж