Ангела Меркель сонгуульд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.07.12-нд нийтлэгдсэн

Ангела Меркель сонгуульд оролцоно

Германы канцлер Ангела Меркель 2013 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдсэн тухай Германы телевизээр өнгөрсөн бямба гаригт мэдэгджээ. “Социал демократууд 2013 оны сонгуульд надтай өрсөлдөх сайн нэр дэвшигчээ олно гэдэгт найдаж байна” хэмээн Меркель хэлснийг The Local.de сайт иш татан мэдээлэв. Меркель 2005 онд анх канцлерийн албан тушаалд сонгогдсон бөгөөд 2009 оны сонгуульд дахин өрсөлдөж, ялалт байгуулсан юм. Ийнхүү тэрбээр гурав дахь удаагаа сонгуульд нэрээ дэвшүүлэх болж байна.
Меркелийн төлөөлж байгаа Христийн ардчилсан холбоо нам сүүлийн үед орон нутгийн сонгуулиар тааруухан үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард уг нам Гамбургийн бүсийн парламентын сонгуульд Социал демократуудад ялагдсан юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж