УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2016.07.29/ ээлжит бусаар хуралдаад Эрчим хүчний сайдад П.Ганхүүг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрлэсэн талаар бид мэдээлсэн билээ.
П.Ганхүүг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжсэн юм байна.
Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажиллаж байсан аж. Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн юм байна.
Г.ДАРЬ