МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн дөрвөн сайдынхаа оронд дөрвөн шинэ хүний нэр оруулж ирсэн ч хоёрыг нь дахин буцаахаар болсон гэх “бор шувуу” нисч байна. Өчигдөр Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжсэн юм.
Тэгвэл улс төрийн хүрээнээс гарч байгаа мэдээллээр Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А.Цогцэцэг, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайван хоёрыг намынхан нь дэмжихгүй байгаа тул дахин бүлгээрээ ярилцахаар болсон гэсэн мэдээлэл байна.
Яг одоо тус намын бүлгийн хуралдаан болж байгаа юм.
Б.БАТ