Сонирхогчдын сумогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.08.01-нд нийтлэгдсэн

Сонирхогчдын сумогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ:

  • Монгол Улсад анх удаа болсон сонирхогчдын сүмо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 23 орны сүмочид залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдлөө.

Буянт-Ухаа спортын ордонд болсон уг тэмцээн /2016.07.30/ сонирхогчдын ДАШТ-ий багийн болон ганцаарчилсан ангилалд боллоо. Эрэгтэйчүүдийн 21 дэх, эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн ДАШТ юм.

Эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд ОХУ, Гүрж, АНУ, Герман, Польш, Украин, Япон, Монгол зэрэг 18 орны баг өрсөлдлөө. Улаанбаатарт анх удаа болсон энэхүү тэмцээнд ОХУ-ын баг түрүүлсэн бол Монгол мөнгө, Украин, Японы багууд хүрэл медалийг хүртлээ.


  • Moнгол Улс “Рио~2016” олимпод оролцож буйгаа дэлхий дахинаа тунхаглан зарлаж, өчигдөр өглөө олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа.

Энэ үеэр тосгоны дарга , олимпийн мөнгөн , хүрэл медальт , сагсан бөмбөгч Жанет Аркайн баяр хүргэж , МҮОХ~ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдинтай дурсгалын зүйлс солилцов. Уг ёслолд усанд сэлэлт, буудлага , боксын төлөөлөгчид оролцлоо. Тус наадамд 207 орон хүрэлцэн ирэх бөгөөд монголчууд 13 дахь удаагаа зуны олимпод хүч сорихоор болж, төрийн далбаагаа мандуулсан нь энэ юм.


  • ХХААХҮС-ААР П.СЭРГЭЛЭН, БХБ-ЫН САЙДААР Г.МӨНХБАЯР, ЭМ-ИЙН САЙДААР А.ЦОГЦЭЦЭГ, ЭХ-НИЙ САЙДААР П.ГАНХҮҮ нарыг өнгөрсөн долоо хоногт томилсноор Мэргэжлийн Засгийн газрын танхим бүрдлээ.

Ж.Эрдэнэбатын танхим нь ирэх дөрвөн жилд 13 яам, 16 сайдтай ажиллана. Сайд нарынх нь 7 нь УИХ-аас томилогдсон бол 9 нь парламентын гаднаас томилогдлоо.


  • Мэргэжлийн Засгийн газар анхны хуралдаанаа өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт /2016.07.27/ хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гүйцэтгэх засаглалын тэргүүний анхны даалгавраа сайд нартаа өглөө. Эл даалгавраас МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ард түмэндээ өгсөн амлалт хэрэгжиж эхлэх эсэх шууд шалтгаална гэж тодорхойлж болохоор байгаа юм.

Үүнд: 1. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, түүнд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг уялдуулах,

2. Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг судалж танилцуулах,

3. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгохыг судалж танилцуулах


  • Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлээд 15 хоног хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл гаргахаар болжээ. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулж ажиллуулахыг нийслэлийн Засаг дарга С.Батболд үүрэг болгосон байна. Учир нь сүүлийн үед байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар идэвхжиж буйтай холбогдуулан нийслэл рүү зөөгдөн орохоос сэргийлж байгаа аж.

  • Насжилт дууссан микро автобус өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхгүй болж, зогсоно.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 214 микро автобус үйлчилдэг байна. Тэдгээрийн 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг аж. 

Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх тооны микро автобусыг шугамнаас шууд хасахаас аргагүй болжээ.


  • Иргэдийн гадаад паспорт захиалга 30.5 хувиар нэмэгдэж, 100 айл дахь Паспортын хэлтсийн ачаалал ихэсчээ. Өнгөрсөн 2014 онд 13 мянга гаруй иргэн гадаад паспорт захиалж байжээ. Энэ тоо өнгөрсөн онд 190 мянгад хүрсэн байна. Тэгвэл дээрх тоо энэ зун 30.5 хувиар өссөн байна.

  • Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Бүгд найрамдах Турк улсын иргэн Елдезгорер Абубекир гэгчийг эрэн сурвалжилж байна.

Тэрбээр, манай улсын иргэн А-гийн "Голомт” банкин дахь хадгаламжаас 60 сая, иргэдээс 133.2 сая төгрөг, 60 мянган фунт стерлинг залилан авсан хэрэгт холбогдсон юм байна.Иргэдийн гомдлоор 2010 оны дөрөвдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэсэн ч тус этгээд хэдийнэ Монгол Улсын хилээр гарч, эх орондоо очсон гэх мэдээлэл хохирогчдод иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж