Өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 280 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна.
Эдгээрээс зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгджээ. Үүнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл зургаа бүртгэгдэж, найм хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.
Харин зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч нэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны гудамж, “МТ” ШТС-ын зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч Б нь шон мөргөж, зорчигч 10 настай эмэгтэй М, долоон настай эмэгтэй М нарын гурван хүнийг гэмтээсэн.
Мөн хөдөө орон нутагт Баян-өлгий аймгийн Өлгий сумын Тасбан ШТС-ын баруун замд Ховд аймгаас ачаа ачиж явсан Hord Benz маркийн авто машины жолооч А нь айлын хашаа , гэр, дэлгүүр мөргөсний улмаас явган зорчигч 42 настай эмэгтэй Ц, 19 настай эрэгтэй Б, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, оршин суугч 46 настай эмэгтэй Т, жолооч А болон зорчигч 29 настай эмэгтэй З, гурван настай эрэгтэй М нарын долоон хүний амь нас хохирч, зургаан настай эмэгтэй М гэмтсэн ноцтой зам тээврийн осол хэрэг гарсан байна.
А.Сүрэн