МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дэд сайдад нэр дэвшигчдийн тухай хэлэлцээд дараах хүмүүст дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Үүнд:
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдад УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр
- Гадаад хэргийн дэд сайдад Г.Тэнгэр
- Зам тээврийн дэд сайдад Б.Цогтгэрэл
- Эрчим хүчний дэд сайдад Т.Гантулга
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Б.Энхбаяр
- Сангийн дэд сайдад Х.Булгантуяа
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн
- Батлан хамгаалахын дэд сайдад Т.Дуламдорж
- Барилга хот байгуулалтын дэд сайдад М.Батбаяр
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдад Ц.Батбаяр
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдад С.Мөнгөнчимэг
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Т.Аубакир
- Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн нарыг тодруулжээ.
Г.ХОРОЛ