Дуучин Г.Тэнүүн зуны задгай тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.08.02-нд нийтлэгдсэн

Дуучин Г.Тэнүүн зуны задгай тоглолт хийнэ

"Хайртай", "Худлаа даа", "Долоон сарын нэгэн", "Зугаалга" зэрэг дуунуудаараа залуусын танил болсон дуучин Г.Тэнүүнтэй маргааш /2016.08.03/ Паркын нууран дундах Хар сувд хөлөг онгоц дээр тоглолт хийх гэж байна. Тоглолт хоёр цаг 30 минут үргэлжлэх бөгөөд үргэлжүүлээд “MNG EVENT-н Party” 04:00 цаг хүртэл болно. Дуучин Г.Тэнүүний “Tenuun's Summer Concert ”-д дуучин Э.Энхзол, “A Sound”  хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн нар урилгаар оролцож, уран бүтээлээ толилуулах гэнэ.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж