Чуулганы нэгдсэн хуралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2016.08.02-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан зарлажээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш 11.00 цагт зарласан байна. Түүнээс өмнө буюу 10.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ.

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацааг гурав хоногоор өгсөн юм.

Завсарлаг авсан асуудлыг тодруулбал, ЗГХЭГ-аас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул ЗГХЭГ-аас С.Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн байсан юм. Уг асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн байсан бөгөөд чуулганы хуралдаанаас авсан завсарлагын хугацаа маргааш дуусах болж байна.

Мөн маргааш УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг өндөрлүүлэх чиг барьж буй аж.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж