УИХ-д утга уянгын сэдвээр шүлэг тэрлэдэг хоёр найрагч сонгогдлоо гэж шуугиад байсан ч улс төрийн агуулгатай дөрвөн мөрт хэлхэх улстөрч ч байна. Учир юу вэ гэвэл Ховд аймгаас УИХ-д сонгогдсон Б.Пүрэвдорж гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаагаа өнгөрсөн Баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ингэж илэрхийллээ.
Төр засгийн Засгийн газар юм уу
Төв аймгийн Засгийн газар юм уу
Түмэн олны Засгийн газар юм уу
Төрөл садангийн Засгийн газар юм уу
Улс орны Засгийн газар юм уу
Ураг төрлийн Засгийн газар юм уу
Монголын Засгийн газар юм уу
Морин уяачдын Засгийн газар юм уу
Засгийн газрын томилгоо чинь юу нь мэдэгдэхээ болилоо. Хүмүүс дургүйцлээ их илэрхийлж байна шүү гэсэн юм.
Г.ХОРОЛ