Хар салхи Хонгконгийг чиглэж байна

Хуучирсан мэдээ: 2016.08.01-нд нийтлэгдсэн

Хар салхи Хонгконгийг чиглэж байна

Сүүлийн хэд хоногт Филиппиний арлуудыг дайрсан хар салхи одоо Хятадын өмнөд хэсэг, Хонгконгыг чиглэж байгаа бөгөөд үүнээс үүдэн хэдэн арван нислэг цуцлагдсан байна.

Хар салхи цагт 150 км-ийн хурдтай байх бөгөөд Хятадын баруун хойноос баруун өмнөд чиглэлд хүчтэй салхилах аж.

Хонгконгын Олон улсын нисэх буудлын мэдээлснээр нийт 26 нислэг цуцлагдсан байна. Өнөөдөр /2016.08.01/ үд дунд цаг агаарын нөхцөл байдал улам ширүүсэх хандлагатай байгаа бөгөөд бүх сургууль, цэцэрлэгийг нэн даруй хаах шаардлагатай байгаа аж.

Хонгконгын цаг агаарын урьдчилсан мэдээгээр “Цаг агаарын нөхцөл байдал нар шингэх үед эрс ширүүсч хүчтэй салхилан аадар бороо орж далайн давлагаа үүснэ. Нам газрууд үерт автах аюултай байна” гэв.

Хятадын Үндэсний цаг агаарын хүрээлэнгээс мөн өмнөд хэсгийн мужуудад далайн шуурга, аадар борооны аюулаас сэрэмжлүүлэх түгшүүрийн шар дохиог өгсөн хэмээн Синьхуа агентлаг мэдээлэв.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж