АНУ-ын ДНБ-ний үйлдвэрлэл санасан хэмжээнд хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2016.07.31-нд нийтлэгдсэн

АНУ-ын ДНБ-ний үйлдвэрлэл санасан хэмжээнд хүрсэнгүй

Энэ оны хоёрдугаар улирлын дүнгээр, АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилийн дундаж хурдад оруулснаар 1,2 хувиар нэмэгдснийг тус  улсын Худалдааны яамны  статистикт өгүүлжээ.

Bloomberg агентлагт асуугдсан  шинжээчид ДНБ-ний өсөлтийг 2,5 хувь болно гэж  дүгнэсэн байлаа. Дахин шинэчлэн гаргасан мэдээгээр бол АНУ-ын эдийн засгин өсөлт I улиралд 0,8 хувиар нэмэгдсэн байв. Өмнөх нь 1,2 хувь гэсэн байжээ.

ДНБ-ний  мэдээ нийтлэгдсний дараа, Евро мөнгөний ханш $1.1127 доллараас $1.136 хүртэл өсөв. Алтны үнэ дээшилжээ.
 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж