АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд Леон Панетта Афганистанд албан бус айлчлал хийсэн байна. Долдугаар сарын 1-нээс эхлэн Пентагоныг толгойлж байгаа тэрбээр айлчлалынхаа явцад Афганы ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзлаа. Террорист “Аль-Каида” байгууллагын үлдсэн хорь орчим лидерүүдийг устгасаны дараа стратегийн ялалт байгуулснаа зарлаж болохыг тэр Кабулд буухын өмнө сэтгүүлчдэд ярьсан байна.
Ш.Мягмар