Номын сан бол хүн төрөлхтөний мэдлэгийн үнэт өвийг хадгалж байдаг ариун дагшин газар.
Кембрижийн Их сургуулийн доктор Жаймс Кампбелл олон жилийн турш номын сангийн түүхэн хөгжлийн талаарх бичсэн номыг олон жил хайсан боловч олж чадаагүй цчраас өөрөө бичихээр шийджээ.
Тэрбээр архитектурын хамгийн алдартай зурагчин болох Вилл Присын хамтаар 21 орны дэлхийн хамгийн сайхан гэгддэг 85 номын санд очиж танилцжээ.
Гурван жилийн дараа энэхүү аялалдаа тулгуурлан номын сангуудыг он цагийн дарааллаар жагсаасан “Номын сан ба Дэлхийн түүх” нэртэй номоо бичиж дуусган 2013 онд хэвлэжээ. Энэ номд ямар номын сангууд багтсан бэ?
Мэдлэг ба урлаг хоёрын төгс хослол- дэлхийн хамгийн гайхамшигтай унших газар бол зөвхөн номын сангаар хязгаарлагддаггүй гэдгийн харуулсан жишээ бөгөөд 1919 оны үед жүжигчилсэн үзүүлбэр тавигддаг театр байгаад хожим кино театр болсон гэдэг. Харин одоо бол улаан хөшиг, ханын зургаар дүүрсэн, үзэсгэлэнт тагт бүхий сүр жавхлант номын дэлгүүр болжээ.
XV зууны үед Доминиканы сүм байсан. Харин одоо бол гурван давхар орчин үеийн шийдэлтэй номын сан болсон аж.
1251 оноос хойших ном, бичвэрүүд байдаг.
Хятадын хамгийн эртний номын сан бөгөөд 1561 онд байгуулагдсан.
1878 онд баригдсан бөгөөд төмрөөр хийгдсэн. Дээд хэсэгт номын сан байдаг бол доод хэсэгт концерт зал байдаг аж.
Дундад зууны үеийн номын сангийн төгс жишээ.
Дэлхийн хамгийн эртний академик номын сан нь 1373 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл өдөр тутам хүмүүс үйлчлүүлдэг аж.
Энэхүү номын сан нь Венецийн тухайн үеийн урлагийн баялаг түүхийг маш тодорхой харуулсан байдаг. Тааз нь титанаар хийгдсэн бөгөөд Гримани гэх үзэсгэлэнт барилгын цуглуулгатай аж.
Номын тавиуртай залгаа жижиг ширээг байрлуулсан нь хамгийн эртний ханан системтэй шийдлийг нэвтрүүлсэн номын сан аж.
1776 онд сүмийн барилга шиг тохижуулсан хамгийн том номын сан бөгөөд бүхий л хэсэгт нь урлагийн бүтээл, театрын хэв маяг шингэсэн байдаг аж.
Хамгийн том дунд сургуулийн номын сан бөгөөд гадна талаасаа жирийн нэгэн тоосгоор баригдсан мэт боловч доторх байдал нь гадна талаасаа хамаагүй өөр шийдэлтэй аж. Номын тавиур нь бетоноор хийгдсэн бөгөөд сурагчид цонхны хажууд байрлах тусгаарласан тасалгааг өөрийн хүссэнээрээ тохижуулан, ганцаарчилсан байдлаар ном унших боломжтой аж.
Португали улсын хэмжээлшгүй хүч чадал, хөрөнгөтэй байсан үеийг илтгэх хамгийн чухал барилга бөгөөд бага зэрэг харанхуй орчинтой, алтаар хийсэн навчсыг энд тэндгүй шигтгэсэн байдаг аж.
1585 онд тус номын сан нь баригдсан бөгөөд ханын чимэглэлийг номоор хийсэн байдаг нь өөр хаана ч байхгүй онцгой шийдэл аж.
1717-1771 онуудад тус барилгын бүтээн байгуулалтыг хийжээ. Тус номын сан нь 88 метр өндөр бөгөөд хамгийн өндөр номын санд тооцогддог аж. Харамсалтай нь анхны хэв загвар ихээхэн алдагдсан боловч таазыг дахин гоёмсог хээгээр чимж, алтаар хийсэн навчсаар бүрхжээ.
Гаднаас нь харахад жирийн нэг цагаан хайрцаг шиг харагдах уг барилга дотор орсон хүмүүсийн сэтгэгдэл тэр дороо өөрчлөгддөг. Ханыг цайвар өнгийн чулуугаар чимэхийн сацуу нарны цацраг, зөгийн балыг санагдуулам өнгө нь үнэхээр үзэсгэлэн төгс харагдуулдаг. Гар бичвэрийн ном болон ховор номыг агуулдаг эл номын сан нь энэ жил 50 жилийн ойн баяраа тэмдэглэх аж.
Контемпорар хэв маягийг шингээсэн энэхүү номын санд оюутнууд багагүй цагаа өнгөрүүлдэг төдийгүй хэн нэгнээр өөрийгөө хүрээлүүлж, уншсан зүйлийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцах дуртай хэн бүхэнд нэн тохиромжтой аж.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: CNN