Б.Өнөрбаянгийн хээр түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Б.Өнөрбаянгийн хээр түрүүллээ

Хурдан их насны морьд барианд орлоо. Өмнөх өдрүүдээс өтгөн болсон их морьдын уралдааныг  Б.Өнөрбаянгийн хээр магнайдаа тоосгүй түрүүлэн ирж, тод магнай торгон жолоогоо өргөлөө. Харин аман хүзүүнд Монгол Улсын Манлай уяач Агваансамдангийн Батсүхийн бор, харин айргийн гуравт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Чойдогийн Батбадрахын зээрд, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн  Уянга сумын Н.Бямбасүрэнгийн хээр, айргийн  тавд Монгол Улсын Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор тус тус хурдаллаа.

Видеог ЭНД дарж үзнэ үү

А.Эрдэнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж