Оросуудыг Олимпод оролцуулах шийдвэрийн гурван хүнтэй комисс гаргана

Хуучирсан мэдээ: 2016.07.31-нд нийтлэгдсэн

Оросуудыг Олимпод оролцуулах шийдвэрийн гурван хүнтэй комисс гаргана

Фото: David J. Phillip / AP

Рио-де-Жанейрогийн тоглолтод Оросын тамирчдыг оролцуулах эцсийн шийдвэрийг гурван хүнээс бүрэлдсэн комисс шийднэ гэж Олон улсын олимпийн хорооны  төлөөлөгч Марк Адамс мэдэгдсэн тухай Reuters дамжуулав. Зуны олимп эхлэх өдөр тэдний эцсийн шийдвэр гарсан байх ёстой.

Комисст ОЖОХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн бага- Хуан Антонио Самаранч, ОУОХ-ны  эмнэлгийн комиссын гишүүн Угур Эрденер, тамирчдын комиссийн гишүүн  Клаудия Бокель нар орж байна. Адамсын хэлснээр, Олон улсын холбоодын тоглолтод оруулахаар зөвшөөрсөн тамирчдын асуудлыг л комисс авч үзэх  гэнэ.

Үүний зэрэгцээ, комисс Спортын арбитрийн шүүхийн (CAS) зөвлөмжийг   авч үзэх гэнэ. “Ричард Макларений илтгэлд ороогүй тамирчдаас холбоод хэн нэгнийг үлдээгүй байх тал дээр анхаарна” гэж ОУОХ-ны  төлөөлөгч хэлжээ.

Долдугаар сарын 30-нд Оросын Спортын сайд Виталий Мутко мэдэгдэхдээ Риогийн олимпийн тоглолтод  оролцох Оросын багт 266 хүн байгаа гэсэн  юм. Тамирчдын эхний хэсэг болох 70 орчим хүн долдугаар сарын 28-нд Бразильд очсон байна.

Долдугаар сарын 24-ний өдөр ОУОХ-ны Гүйцэтгэх хороо Оросын  шигшээ багийг Рио-де-Жанейрогийн олимпод оролцуулахыг зөвшөөрч эрхийг нь спортын  төрлүүдийн холбоодод өгсөн байв. Харин өмнө нь сэргээшийн дуулианд ороод шийтгэлээ эдэлсэн ч хамаагүй  бүх орос тамирчдын тоглолтод оролцох эрхийг хассан юм. Мөн Оросын хөнгөн атлетикийн багаас ганцхан уртын харайлтын Дарья Клишинад тоглолтод оролцох эрхийг нь өгч бусад 67 “цэвэр” гэгдэх тамирчдын Рио орох замыг хаажээ.

Долдугаар сарын 18-ны өдөр Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) хуульч Ричард Макларены  удирдсан бие даасан комисс 2014 оны  Сочийн олимпийн  тоглолтын үеийн сэргээшийн залилангийн тухай илтгэлийг танилцуулаад Оросын бүх багийг тоглолтод оролцуулахгүй байхыг уриалсан байна.  Уг илтгэл нь Оросын Сэргээшийн эсрэг агентлагийн тэргүүн байгаад  сэргээш  тараасан сэжгээр эрүүгийн  хэрэгт татагдахын даваан дээр баруун руу зугтан гарсан Родченковын ярианд үндэслэгдсэн байв. Баталгаагүй гээд байгаа  ярианы найман хуудсыг хожим уг илтгэлээс хасан шинжилсэн байв. Комисс  илтгэлийг бэлтгэхдээ, Орост очиж, материал цуглуулаагүй аж.

Олимпийн тоглолт наймдугаар  сарын 5-д Рио-де-Женейро хотноо нээгдэн 21-ний орой хаагдах юм.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж