Наадмын үйлчилгээ эмх цэгцтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Наадмын үйлчилгээ эмх цэгцтэй байна

Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын үеэр төв цэнгэлдэхийн ойролцоо үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай байлаа. Жилийн жилд баяр наадмаар “нүүж” ирдэг байсан бараан захын үйлчилгээг энэ жил зөвшөөрөл олгохдоо цэгцэлжээ. Төв цэнгэлдэхийн эргэн тойронд өнгө алагласан асарт наадамчдад зориулсан хүнсний худалдаа, хуушуур, ундаа зэргээр үйлчилж байлаа. Мөн явуулын худалдаачид Coca Cola, Фрутта мөстэй ундааг 600-800 төгрөгөөр борлуулж байв. Харин барааны үйлчилгээнд бэлэг дурсгалын зориулалттай наадмын далбаа, тэмдэгийн худалдаа эрэлт ихтэй харагдана лээ. Түүнчлэн Хаан банк  явуулын “АТМ”-ээ цэнгэлдэхийн төв хаалганы дэргэд байрлуулсан байлаа. Дурсгалын зургаа татуулахыг хүссэн хэн бүхэнд цэнгэлдэхийн гадна тусгайлан зассан Есөн хөлт цагаан туг, Чингис хааны хөргийн өмнө гурван мянган төгрөгөөр гэрэл зургийг үйлчилгээ үзүүлж байлаа. Төв цэнгэлдэхэд ажиллаж буй цагдаагийн эргүүлүүд үүргээ сайн биелүүлж, гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа хийж буй хүмүүст сануулга өгч байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж