Их Британийн Европын холбооноос гарах шийдвэрээс улбаалан үүссэн хөрөнгийн зах зээлийн хямрал Италийг чиглэв.
Нэгэн цагт Италийн банкнууд орчин үеийн банкны системээр үйл ажиллагааг явуулдаг гэгддэг байсан боловч найдваргүй зээл, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн одоо хүндхэн байдалд ороод байгаа аж.
Олон улсын валютын сангийн мэдээлснээр Италийн эдийн засаг хямралын өмнөх нөхцөл байдалд шилжихийн тулд арван жилийг зарцуулна гэв.Ойролцоогоор 360 тэрбум еврог найдваргүй зээлд зарцуулснаас 200 тэрбум еврогийн зээлийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа аж.
Мөн түүнчлэн Их Британийн Европын холбооноос гарах шийдвэр гаргасны дараа үүссэн санхүүгийн сөрөг үр дагавруудад Италийн банкууд хамгийн ихээр өртсөн байна.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: CNBC