Bangkok Post: Ерөнхий сайд хоол тараасан

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Bangkok Post: Ерөнхий сайд хоол тараасан

Тайландын Сонгуулийн комисс Ерөнхий сайд Йинглук Чинаватын сонгууль  луйвардсан  гэх хэргийг мөрдөж эхлэв. Түүнийг  шарсан гурилтай шөл тарааж санал цуглуулсан гэсэн цуу таржээ. Чинават сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний намыг толгойлж байгаа бөгөөд Тайландын түүхэнд анхны эмэгтэй ерөнхий сайд болох юм. Сонгуулийн комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Сутиполь Тавичайкарн комисс энэ хэргийн мөрдөн байцаалтын дүнг авсан бөгөөд уг хэргээр долдугаар сарын 12-нд хуралдана гэлээ.

“Шалгалтаар Ерөнхий сайд Йинглук Чинават үүнийг санаатай зохион байгуулаагүй, гурилтай хоол бэлтгэж байсан худалдагчтай тэрбээр таарч, тусалсан” хэмээн тайлбарласан байна. Гэсэн ч энэ хэрэгт  гэрч нарын мэдүүлгийг  авна гэж мэдэгджээ.

Чинават энэ хэрэгт тайлбар өгөхдөө лапша бэлтгэхэд оролцсон боловч  хүмүүст  тараагаагүй, үүнийг сурвалжлагч нар гэрчилнэ гэжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж