Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт/БСУШС/-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр 17.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Энэ сарын 22-ноос ерөнхий боловсролын дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчид, мөн цэцэрлэгийн насныхны бүртгэл нийслэлийн хэмжээнд эхэлнэ. Мөн сургууль, цэцэрлэгийн засварын ажил ямар шатанд яваа, их, дээд сургуулийн сургалтын төлбөр зэрэг цаг үеийн асуудалтай холбоотой мэдээллийг өгөх аж.
Г.ХОРОЛ